Монголбанк нэг долоо хоногт 453.9 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжааллаа

Админ
2017/05/02

Монголбанк нэг долоо хоногт 453.9 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 14 хувиар  арилжааллаа. Ингэснээр 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар нэг долоо хоногт Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 1236.2 тэрбум төгрөг болжээ. Нэг долоо хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгодог бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ