Үхрийн мах 120 төгрөгөөр буурчээ

Админ
2017/05/02

Нийслэлийн статистикийн газраас гаргасан судалгаагаар энэ сарын байдлаар нэг кг хонины ястай мах дунджаар 7375, үхрийн ястай мах 7920 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар буюу 120 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.3 хувиар буюу 120 төгрөгөөр буурчээ. Үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6300 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Харин хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.0 хувиар буюу 285 төгрөгөөр, хонины цул махны үнэ 1.6 хувиар буюу 115 төгрөгөөр өссөн байна. Хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөгөөр худалдаалж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ