Б.Бат-Энэрэл: Намайг дэмжиж байгаа ах, эгч нарыгаа илүү тод хармаар байна

Админ
2017/05/02

Гавьяат жүжигчин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай” дууг дуулж олны танил болоод буй бяцхан хүү Б.Бат-Энэрэлд зориулсан хандивын тоглолт болох гэж байна. Б.Бат-Энэрэл нь төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон байна. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөснөөр Энэтхэг Улсад нүдний хагалгаанд орохоор болсон байна. Б.Бат-Энэрэл хүү  хамгийн их хүсч мөрөөдөж байгаа зүйлийнхээ талаар ярихдаа  “Намайг дэмжиж байгаа ах эгч нарыгаа илүү тодоор хармаар байна” гэсэн юм. Авьяаслаг бяцхан хүүд зориулсан хандивын тоглолт энэ сарын 20-нд 19.00 цагт МҮЭСТО-нд болно.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ