Утаагүй түлшний үйлдвэр барих талаар хэлэлцэв

Админ
2017/05/30

Эрчим хүчний яамны өчигдрийн шуурхай хуралдаанаар 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажил болон агаарын бохирдлыг бууруулах тухай асуудлыг голчлон хөндсөн юм. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “ТЭЦII” ТӨХК-ийн дэргэд утаагүй түлшний үйлдвэр барихтай холбоотойгоор хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх талаар ярилцаж, утааны эсрэг авах арга хэмжээгээ цаг алдалгүй эртнээс төлөвлөж ажиллахыг анхаарууллаа. Эрчим хүчний сайд П.Ганхүү үйлдвэр, станцууд цахилгаан хангамжийн найдвартай байдлаа сайтар хангахыг сануулаад, Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын дэд станцыг хоёр талын тэжээлтэй болгох асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг холбогдох захирал, удирдлагуудад үүрэгдэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ