Дэлхийн банк малчдын хүүхдүүдэд зориулж 2.5 сая ам долларын тусламж үзүүлжээ

Админ
2017/05/30

“Хүүхдийг ивээх сан” болон БСШУСЯ хамтран “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүү-дийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийг хэрэгжүүлжээ. Уг төсөл Дэлхийн банкны 2.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн бөгөөд боловсролын хамрагдалт, хүртээмж доогуур байгаа Ар-хангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар аймгийн 30 сумын 5-10 насны, 7500 орчим малчин өрхийн хүүхдүүдийг хамруулсан байна.  Төслийн хүрээнд хөдөө, орон нутгийн малчдын хүүхдүүдийн сурч, хөгжих хэрэгцээг хангахад чиглэсэн гурван хөтөлбөрийг боловсруулжээ. Нэгдүгээрт, сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжгүй, алслагдсан хөдөөгийн малчдын таван настай дөрвөн мянга орчим хүүхэд аав, ээжийнхээ тусламжтайгаар “Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх” хөтөлбөрт хамрагдсан байна. Хоёрдугаарт, гэр бүлээсээ тусдаа айлд, дотуур байранд амьдарч байгаа 1-5 дугаар ангийн малчин өрхийн хүүхдүүдэд зориулсан “Хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн байна. Гуравдугаарт, сургуульд сурч байгаагүй болон бага ангиас сургууль завсардсан хүүхдүүдэд монгол хэл, математикийн 1-3 дугаар ангийн хичээлийн агуулгыг гэр бүлийн орчинд олгох “Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн аж. Хөтөлбөрөөр хичээллэсэн 164 хүүхэд тухайн төвшний боловсролоо нөхөн эзэмшсэний үр дүнд  66 хүүхэд сургуульдаа эргэн орж, амжилттай суралцаж байгаа юм байна.

 

Б.Болор


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ