“WannaCry” вирусийг хятадууд тараасан байж магадгүй

Админ
2017/05/31

“WannaCry” хэмээх виру­сийг дэлхийн олон мянган байгууллагын компьютерт тараасан этгээдүүд нь хятад хэлээр ярьдаг хүмүүс байж ма­гадгүй гэдгийг саяхан хий­сэн дүн шинжилгээ харуулжээ.
Уг вирусийг тарааж, “Тогтоосон хугацаанд мөнгө шилжүүлэхгүй бол компьютер дээрх мэдээллийг устгах болно” гэсэн анхааруулгыг хятад хэлээр төгс ярьдаг хүн бичсэн болохыг “Flashpoint” байгууллагын судлаачид олж тогтоосон байна. Тэдний үзэж буйгаар хятад хэлний дүрэм болон цэг таслалыг зөв хэрэглэснээс үзэхэд гэмт этгээд нь  унаган хятад хэлтэй, эсвэл хятад хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд  барьцааны мөнгө нэхсэн анхааруулгын орчуулсан хувилбаруудыг хүн бус “машинаар орчуулсан” бололтой байгаа аж. “WannaCry” вирусийн барьцааны мөнгө нэхсэн анхааруулгыг 28 өөр хэлээр бичжээ. Тавдугаар сарын 12-нд болсон “WannaCry” кибер халдлагад дэлхийн 150 орны 200 мянга гаруй компьютер, тэдгээрийн дотор зарим орны Засгийн газар, эмнэлэг болон хувийн компаниудын системүүд өрт­сөн юм. Энэ халдлагын ард хэн байгааг олж илрүүлэхээр Их Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх газар, АНУ-ын Хол­бооны мөрдөх товчоо болон Европын холбооны Европол зэрэг байгууллагууд ажиллаж байна. Кибер халдлагын ард Хойд  Солон­госын хакерчид байж магадгүй гэж судлаачид өмнө нь үзэж байсан юм. Харин “Flashpoint”-ын суд­­­лаач­дын мэдэгдсэнээр, барьцаа­ны мөнгө нэхсэн анхаа­руул­гыг солонгосоор маш муу орчуулсан байжээ.
 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ