Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станц барина

Админ
2017/06/05

Энэ хүрээнд хог хаягдлыг дахин боловсруулах 17 компани хамтран Нарангийн энгэрт 90, Цагаан даваанд 96 га газрыг хамарсан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэ-рүүдийг 2017-2032 он хүртэл дөрвөн үе шаттайгаар барихаар болжээ. Тухайлбал, шатаах үйлдвэрийг Нарангийн энгэрт, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг Цагаан даваанд байгуулах гэнэ. Тэд  дээрх газарт Улаанбаатар хотоос гарах бүх хог, хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах аж. Харин боломжгүй хог хаягдлыг шатааж, эрчим хүч үйлдвэр-лэхээр төлөвлөжээ. Ингэснээр шууд хөрсөнд булж буй хог хаягдал 90 хүртэлх хувиар буурах боломжтой аж. Улаанбаатар хотын иргэд жилд 43 орчим төрлийн 1.4 сая тонн хог хаягдлыг ялгаруулан амьдарч байна. Тэдгээр хог, хаягдлыг нийслэлийг тойрсон гурван том хогийн цэгээр дамжуулан, хөрсөнд шууд булж, устгалд оруулдаг. Өөрөөр хэлбэл, нийт хог хаягдлын 90 гаруй хувийг хөрсөнд булдаг аж. Энэ нь хөрс, агаарыг бохирдуулж, байгаль орчинд хор хөнөөл үзүүлсээр байгааг Япон Улсын Жайка байгууллага тогтоосон. Бид хог хаягдлынхаа 90 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг нь булах боломжтой гэнэ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ