Орон нутгийн банкуудын активын 90 хувийг зээл эзэлж байна

Админ
2017/06/05

Монголбанкны хөдөө орон нутаг дахь банкуудын тайланд дурдса-наар энэ оны эхний улирлын байдлаар  орон нутгийн бан-куудын активын 90.3 хувийг зээл, 2.5 хувийг касс дахь бэлэн мөнгө, 2.1 хувийг үндсэн хөрөнгө, 5.1 хувийг бусад актив бүрдүүлж байна. Харин  зээлийн үлдэгдэл 2.9 их наяд төгрөг болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өсчээ. Тэгвэл хадгаламжийн хэмжээгээр Орхон, Дархан, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн иргэд тэргүүлсэн бол Говьсүмбэр, Булган, Дундговь, Сүхбаатар, Төв аймгийн хадгаламжийн хэмжээ хамгийн багад тооцогджээ. Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр сум 179 тэрбум төгрөгийн хадгаламжийн үлдэгдлээрээ хамгийн өндөрт тооцогдож, сумдын нийт хадгаламжийн 12.2 хувийг эзэлж байна. 
Харин зээлийн үлдэгдлийг аймгуудаар авч үзвэл Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод аймгийн зээл өндөр жин эзэлж байгаа бөгөөд орон нутгийн салбарын нийт зээлийн 50.7 хувийг бүрдүүлжээ. Орон нутагт цалин тэтгэвэр, хэрэглээний зээл нийт зээлийн 61.5 хувийг бүрдүүлж байгаа бол 15 хувийг үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарт, 9.4 хувийг худалдааны салбарт, 7.4 хувийг хөдөө аж ахуйн салбарт олгосон байна. Өдгөө манай улсад 12 арилжааны банк 989 салбар нэгжээрээ дамжуулан үйлчилгээгээ үзүүлж байна. Үүнээс “Хаан”, “Төрийн банк” хамгийн олон салбар, нэгжтэй аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ