Өвөөгөөс эхлэлтэй Монгол орон...

Админ
2018/12/05

Олон улсад алдартай мэргэжлийн гэрэл зурагчдын нэг бол франц зурагчин Фредиррик Лагранге юм. Тэрбээр “Bazaar”, “Vogue”, “Louis Vuitton” зэрэг загварын сэтгүүлтэй хамтран ажиллахаас гадна дэлхийн өнцөг булан бүрт очиж хүмүүсийн аж амьдрал, ахуй соёлыг дуранддаг зуршилтай нэгэн. Голчлон хөрөг, загвар, аяллын зураг авна. Өдгөө 80 гаруй оронд (сүүлийн 10 жилд) зочилж, зураг авсан бөгөөд жагсаалтад багтсан улсын нэг нь Монгол юм. Фредиррик Лагранге манай улсад л гэхэд 13 удаа ирж, энэхүү аяллын зургаараа “Монгол” нэртэй ном гаргажээ. Түүний бүтээлүүдээс уншигч танд дэлгэж байна.Сонирхуулахад, түүний Монголд ирсэн шалтгаан нь өвөөтэй нь холбоотой хэмээн дурссан байдаг. Дэлхийн II дайнд оролцсон түүний өвөөгийн амийг монгол цэрэг аварсан гавьяатай аж. Иймээс л тэрбээр хар багаас Монголд очих мөрөөдөл тээж, ийнхүү хүслээ биелүүлжээ.


Өвөөгөөс эхлэлтэй Монгол орон...
Өвөөгөөс эхлэлтэй Монгол орон...
Өвөөгөөс эхлэлтэй Монгол орон...
Өвөөгөөс эхлэлтэй Монгол орон...

0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ