Утгын чимэг богино өгүүллэгийн наадам шилдэгүүдээ тодрууллаа

Админ
2019/01/09

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Утгын чимэг” наадам энэ сарын 8-нд Хүүхдийн ордонд боллоо. Наадамд нийт 60 гаруй бүтээл ирснээс шүүгчид шилдэг 10 бүтээлийг шалгаруулсан байна.

22 дахь удаагийн энэхүү наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ тэргүүлсэн бол удаах байранд МЗЭ-ийн шагналт зохиолч Т.Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэгээрээ, зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгээрээ гутгаар байр эзэллээ. Харин тусгай шагналыг МЗЭ-ийн шагналт П.Батхүүгийн “Сүүлчийн зүсэлт” , МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага” ,  Зохиолч Ц.Ганболдын “Араатан” , МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн "Байлдааны морьд” , Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон” , СГЗ С.Оюуны “Тэнгэрийн хүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүдэд тус тус хүртээв.Тэргүүн шагналт бүтээлийг МУАЖ Г.Равдан уншиж олны сонорт хүргэсэн билээ. 

Зохиолч яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж хоёр дахь удаагаа энэхүү наадамд орж байгаа төдийгүй 1999 онд анх “Чоно тарвагацах тоглоом” өгүүллэгээрээ оролцож, шилдэг есөн бүтээлийн нэг болж байсан түүхтэй. Шүүгчээр бичгийн их Б.Догмид, Д.Норов, Б.Баярсайхан тэргүүтэй зохиолчид ажилласан юм.

                                                                                                                                                      


1
1
0
2
0
0

Холбоотой мэдээ