Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

Админ
Өчигдөр 09 цаг 30 минут

02 сарын 14-ний өдрийн өнгө

Аргын тооллын 14. Билгийн тооллын 9. Үл тохирох барилдлагатай хар морь өдөр. Өглөө нар 08:01 минутанд мандан орой 18:12 минутанд жаргана. Уг өдөр бар жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж элдэв гэнэтийн гай барцдаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг догшныг номхруулах, тангараг тавих, хурал зөвлөгөөн хийх, угаал үйлдэх, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу. Аян замд одогсод баруун урагш мөргөө гарга. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс засуулбал өвчин эмгэг ирнэ. Гар, хавирга, олон яс уулзахад мэс бүү хүргэ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ