Зургадугаар сарыг шинэ содон үзвэрүүд үзэж өнгөрүүлээрэй

Админ
2019/06/07

Эрхэм уншигч таны амралт зугаалгын улирал эхэлж, зуныг зугаатай, хөгжилтэй шинэ содон зүйлсийг мэдэрч өнгөрөөхийг хүсч байвал энэ сард болох онцлох үзвэрүүдээс сонголтоо хийгээрэй.

Улсын Драмын Эрдмийн Театр

-“Хайрын виз” уянгын драмын жүжиг энэ сарын 7, 8, 9-ний өдөр УДЭТ-ын тайзнаа дахин тоглогдохоор боллоо. Уг жүжгийг 13 жилийн дараа шинэ дүр, найруулгын хамт үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

-Зургадугаар сарын 8-нд Австрийн нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увдист лимбэ” тоглолтыг дахин амилуулах гэж байна. Монголд анх 1993 онд УДБЭТеатрын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар дэлхийн сонгодог хөгжмийг эгшиглүүлж байсан түүхтэй билээ.

-Австрийн хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оперетта УДБЭТ-т энэ сарын 15-нд болно.

- Э.Чойдог “Чоймад дагина” балет УДБЭТын удирдаач УГЗ Ц.Мөнхболдын удирдлагаар зургадугаар сарын 16-нд тоглогдоно. -Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг зургадугаар сарын 22-нд тоглоно. Уг дуурь тайзнаа амилаад 82 жил болж байгаа бөгөөд энэ удаагийн тоглолтын найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа аж.

-Хөгжмийн зохиолч, СТА А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балет зургадугаар сарын 23-нд тоглогдоно.

-Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис Хаан” дуурь зургадугаар сарын 29-нд удирдаач УГЗ Н.Туулайхүү, найруулагч УГЗ Ч.Найдандорж нар хамтран бүтээхээр болжээ.

-“SPIRIT OF BALLET” Олон улсын балетын гала тоглолт зургадугаар сарын 18-нд УДБЭТ-т болох бөгөөд арга хэмжээнд ОХУ-ын буриад улсын өсвөрийн балетын жүжигчид, БНСУын өсвөрийн балетчид, монголын өсвөрийн балетчид хамтран тоглох юм байна.

-Тэртээ 1975 онд удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр Б.Жамъяндагвын дэглэлтээр монголд анх удаагаа тоглож, тэсрэлт хийж байсан. Тэгвэл энэ сарын 30-нд П.И.Чайковскийн “Хунт нуур” балет дахин тоглогдохоор болжээ.

Улсын филармони

-Улсын Филармонийн Симфони найрал хөгжимчид дэлхийн нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг зургадугаар сарын 15нд “Prima & Promo” нэрэн дор толилуулна.

-“Jazz & Comedy” нэртэй тоглолт Улсын филармонид зургадугаар сарын 21-нд болох юм байна.

“Монгол шилтгээн” цогцолбор

-“Хөгжилд хүрэх алхам” ТББ-аас зургаа дах жилдээ зохион байгуулж буй “IBIZA” хөгжмийн фестиваль Ibiza food festival, олны танил хүмүүсийн элсний воллейболын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 21-нд гачууртад зохион байгуулахаар боллоо.

Corporate Convention Centre

-“Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” тоглолт зургадугаар сарын 29-нд болно.