ВИДЕО МЭДЭЭ: Хүхрийн хий сайжруулсан шахмал түлшнээс гарах магадлал өндөр гэв

Админ
2019/12/04

Нийслэлчүүд энэ өвөл анх удаагаа сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Үр дүн ч сайн байж, утаа буурсан нь хэн хүнд харагдаж байгаа билээ. Гэвч энэ хэрээр хүхрийн агууламж өндөр байна гэх мэдээлэл иргэдийн дунд цөөнгүй гарах болов. Иймд гэр хорооллын иргэдийн түлшиндээ хэрэглэж байгаа сайжруулсан шахмал түлшнээс нүдэнд харагдахгүй хүхэрлэг хий ялгарч байгаа эсэх талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн лобарторын эрхлэгч, доктор Ж.Нарангэрэлээс тодрууллаа. Тэрбээр, хүхрийн хий болон азотын давхар исэл нь нүүрс шатах явцад үүсдэг химийн хорт нэгдлүүд бөгөөд сайжруулсан шахмал түлшнээс гарах магадлалтай гэдгийг хэлж байна.