ВИДЕО МЭДЭЭ: Үүрэгт ажлынхаа төлөө тэд эрүүл мэндээрээ хохирдог

Админ
2019/12/06

Өвлийн жавар хацар хайрч, хөл жиндүүлж явганаар ганц цаг алхах, автобус, унаа хүлээж гадаа зогсоно гэдэг боломжгүй зүйл мэт санагдах өдрүүд үргэлжилж байна. Харин гадаа зам талбайд ажиллах үүрэг хүлээсэн замын цагдаа, тохижилт үйлчилгээний ажилчдын хувьд хүйтэн жавар, салхи шуурга төдийлөн хэцүү зүйл байхаа больж, хэдийнээ дасал болжээ. Гэвч тэд олон жил гадаа ажиллаж, доороосоо даарснаас болж эцэстээ нуруу, бөөрний архаг өвчтэй болдог байна. Зам дээр үүрэг гүйцэтгэж байгаа 400 гаруй цагдаагийн нэгэн төлөөлөл ахлах ахлагч, зохицуулагч С.Алтан-Эрдэнэ, Тохижилт үйлчилгээний газрын есдүгээр хэсгийн ажилчин Н.Нямтуяа нарыг NPOST онцолж байна.