ЭМЯ: Ухань хотоос ирсэн оюутнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан

Админ
2020/02/03

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17.9 мянган тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 471, эдгэрсэн хүний тоо 361 боллоо. Харамсалтай нь шинээр дөрвөн улсад халдварын тохиолдол бүртгэгдлээ" гэсэн юм.

Харин ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Коронавирусийн голомт болсон бүсээс эх орондоо ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Оюутнуудын биеийн байдал сайн байна. Бид цаашид биеийн байдлыг нь хянаж ажиллана" гэлээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ