ЭМЯ: БНХАУ-аас ирэх монгол иргэдийн тоо эрс нэмэгдсэн

Админ
2020/02/05

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд эрсдэл өндөр байна. Учир нь БНХАУ-аас Монголд ирж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдсэн. Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Яваад ирсэн тохиолдол томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна” гэсэн юм.  Харин МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрснийг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан” гэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ