Ховд аймагт хоёр хүн коронавирусийн сэжигтэй гэж тусгаарлагджээ

Админ
2020/02/07

Шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдлоор Ховд аймагт хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг хүн тусгаарлагдаад байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д ирсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өөрөөр хэлбэл, коронавирусийн халдвар илрээгүй. Өчигдрийн буюу хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар зургаан хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянаж байна.

Ховд аймагт хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарласан. Дархан-Уул, Ховд аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн.

Ховд аймагт хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг иргэнийг тусгаарласан. Дархан-Уул, Ховд аймагт тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн.

Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд сайн унтаж амрах, ядрахгүй байх хэрэгтэй. Гадуур аль болох явахгүй, олон хүнтэй газраар зорчихгүй байхыг анхааруулъя. Хувь хүмүүс эрүүл мэндийн сахилга батаа сайн хангаж, коронавирусийн халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Мөн коронавирусийн халдвартай холбоотой худал ташаа мэдээлэл гаргахгүй байх тал дээр хэвлэл мэдээллийн салбарын та бүхэн анхаараарай. Худал ташаа мэдээлэл гаргах, олон нийтийг айдаст автуулах нь эргээд улс орны эдийн засагт ч сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй” гэлээ.