З.Энхболд: Өнөөдөр ажлаасаа чөлөөлөгдөж, сонгуулийн ажилдаа төвлөрнө

Админ
2020/02/13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд өнөөдөр өргөдлөө өгч, албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр, “Одоо өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгдөх гэж байна. Ерөнхийлөгч миний өргөдлийг хүлээж авна гэж амласан. Гурван сарын дараа сонгууль болох гэж байгаа учраас би нэр дэвших ажилдаа төвлөрөх хэрэгтэй байгаа Одоогоор хаанаас нэр дэвшихээ шийдээгүй байна. Судалгаа хийхийн хажуугаар АН-ын дарга С.Эрдэнийн орон тооны бус алхах зөвлөхийн ажлаа үргэлжлүүлэн хийж, сонгуулийн ажилд оролцоно. Намайг Ерөнхийлөгчтэй эв түнжин муутай байснаас өргөдлөө өгөх гэж байгаа тухай мэдээллүүд бүгд худлаа” гэлээ.

З.Энхболд ажлаа өгснөөр түүний оронд Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ө.Шижир томилогдож байна.