Сорьцын хариу сөрөг гарч, 106 иргэнийг Улаанбаатар руу буцаахаар шийдвэрлэлээ

Админ
2020/02/13

Хөх хот-Эрээн-Улаанбаатар чиглэлийн 33 дугаар галт тэргэнд энэ сарын 11-ний өдөр коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрснээс болж, галт тэргэн дэх 106 зорчийг тусгаарлаад байсан билээ. 

Тэгвэл сэжигтэй иргэний сорьцын хариу СӨРӨГ гарсан гэж Дорноговь аймгийн Тамгын газраас мэдээллээ.
Иймд тусгаарлагдсан зорчигчдыг Улаанбаатар хот руу буцаах арга хэмжээ авч, тус иргэдийг 14 хоног гэрээсээ гарахгүй байх, эрүүл мэнддээ сайтар анхаарах зэрэг зөвлөмжийг өгчээ.