Хамба лам, гавж Д.Чойжамц: Үймээн самуун гаргахгүйгээр шашин номоо хурна

Админ
2020/02/14

Гандантэгчэнлин хийдээс сүсэгтэн олонд хандан мэдээлэл хийлээ. Энэ үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам, гавж Д.Чойжамц "Гандантэгчэнлин хийд таван хүний бүрэлдэхүүнтэй комисс гаргасан. Амны хаалтыг иргэдэд олноор нь тараалаа. Гар ариутгагчийг олон газарт өгсөн байгаа. 

Би эсэргүүцэж байгаа юм биш шүү. Гэхдээ "цуцлах" гэдгийг үгийг таалахгүй байгаа. Цагаан сарыг цуцлах биш "хөл хорио тогтоолоо" гэх зэргээр зөөлнөөр хэлэх хэрэгтэй байна. 

Иргэд маань ихэс дээдэс, бурхан шашны номнуудыг сайн унш. Сахиус бурхан хийж ард түмэндээ тараах нь бидний үүрэг. Лхам бурханыг шүтэх, гүрэм номыг ушина. Гэлээ гээд Засаг, төрөө эсэргүүцэж байгаа юм биш шүү. Төр засгийн хувьд сайн ажиллаж байна" гэлээ.  Мөн үрэл, утлагануудыг хийж тараах болно гэсэн юм.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ