ЭМЯ: Энэ сарын 7-16-нд галт тэргээр 32.5 мянга, онгоцоор 15.2 мянган зорчигч Улаанбаатарт ирсэн

Админ
2020/02/17

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан тохиолдолд хамгийн эрсдэлтэй бүс бол бүх шатны эрүүл мэндийн байгууллага учир өрх, сумын эрүүл мэндийн төвүүд нийт үйлчилгээний 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтээр зохион байгуулах чиглэлийг үүрэг болголоо. Мөн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөе. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх явдал юм. Энэ сарын 7-16-нд нийслэл рүү 39.1 мянган тээврийн хэрэгслээр 119.6 мянган зорчигч нэвтэрч, хяналтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт тэргээг 32.5 мянга, 178 онгоцоор 15.2 мянган зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн байна. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй" байна гэлээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ