БНХАУ-д туслах "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүллээ

Админ
2020/02/18

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өнөөдөр мэдээлэл хийж, БНХАУ-д туслах "Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэнээ дуулгалаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Монгол Улс даяараа хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Төрийн болон төрийн бус бүх байгууллага энэхүү аянд нэгдээрэй гэж хүсье. Тус тусдаа олон байгууллага хандив цуглуулах биш нэгдсэн нэг байдлаар хандиваа цуглуулах нь зүйтэй юм" гэлээ. 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ-д туслах аяныг санаачлах шийдвэр гаргаж, ажлын хэсгийн ахлагчаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг томилсон аж. Энэ хүрээнд БОАЖЯ, Гадаад харилцааны яам, Сангийн яамнаас хамтран хандивын данс нээлгэж, БНХАУ-д туслах “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг" нэртэй хүмүүнлэгийн аяныг эхлүүлж буй юм.

ХАНДИВЫН ДАНС: ТӨРИЙН БАНК 341303432597

ХҮЛЭЭН АВАГЧИЙН НЭР: ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ