Дорнод аймгийн нутаг дэвсгэрт 3,290 га талбай шатжээ

Админ
2020/03/19

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 3,290 га талбай шатжээ. Тодрууулбал, тус аймгийн Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 60 километрт орших Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлага өчигдөр 11:35 цагт Онцгой байдлын газарт очжээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 12, Хилийн 0275 дугаар ангийн тав, 0287 дугаар ангийн 20 алба хаагч, болон Баян-Уул, Цагаан-Овоо сумын 44 иргэн нийт 81 хүн очиж ажилласны эцэст түймрийг 17:30 цагт бүрэн унтраасан.

Уг гал түймэрт нийт 3,290 га талбай шатсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Хаврын хуурайшилттай үед:
  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;
  • Дууссан гал асаагуур зэргээ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэргээр өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


0
0
0
0
1
0

Холбоотой мэдээ