SPEAK OUT: Тусгай үүргийн онгоцыг коронавирусийн голомтот бүс нутаг руу дахин нисгэх шаардлага бий юү

Админ
2020/03/24

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа орнуудаас тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчирсан. Тухайлбал, Токио-Улаанбаатар (257 иргэн), Сөүл-Улаанбаатар (244 иргэн), Берлин-Москва-Улаанбаатар  (231 иргэн) чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, одоогийн байдлаар нийт 732 иргэнээ авчирсан бөгөөд эдгээр иргэдийн ес нь коронавирусээр халдварласан нь тогтоогдож эмчилгээ хийлгэж байна. 

Гаднаас ирсэн иргэдээс ийнхүү вирусийн шинж тэмдэг илэрсэн нь олон нийтийг илүүтэй сэрэмжлэхэд хүргэсэн бөгөөд голомтот орноос иргэдээ авчирах нь "БУРУУ, ЗӨВ" хэмээн хоёр талцаад байгаа. Тэгвэл энэ асуудал дээр иргэд ямар байр суурьтай байгааг сонслоо.

Ташрамд дурдахад, гадаад орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн өргөдөл өнөөдрийг хүртэл ГХЯ-нд тасрахгүй ирсээр байгаа юм. Түүнчлэн БНСУ-д суралцдаг 300 гаруй оюутан тус улс руу буцаж, хичээлдээ суух хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа ч манай улс хилийн хориг тавьсантай холбогдуулан асуудлыг шийдэх боломжгүй нөхцөл байдал үзээд байна.