Ерөнхий сайд 9 сарын 1 хүртэл цэцэрлэг, сургуулийг хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ

Админ
2020/04/08

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл эхлүүлэхгүй байж, бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг чиглэл өгсөн байна.

Энэ дагуу Улсын онцгой комиссын шуурхай штаб яг одоо энэ асуудлаар хуралдаж байгаа талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин сануулж байгаа юм. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ