Хувийн сургууль, цэцэрлэгийн энэ жилийн төлбөрийг ирэх жилд шилжүүлэх асуудал яригдаж байна

Админ
2020/04/09

ЕБС, Цэцэрлэгүүдийг ирэх есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх асуудал яригдаж эхлээд байгаа. Мөн хувийн сургууль, цэцэрлэгүүдийн энэ хичээлийн жилийн төлбөрийг ирэх хичээлийн жилд шилжүүлэх зохицуулалтыг судалж эхэлжээ.

Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг " Есдүгээр сарын 1-н хүртэл ЕБС, Цэцэрлэг, Их, дээд сургууль, МСҮТ-үүд хичээллэхгүй байх эсэх, үүнтэй холбоотой техникийн болон бэлтгэл ажлыг хэлэлцэж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Өнөөдөр уг асуудлыг УОК-оор авч хэлэлцээгүй шалтгаан нь бэлтгэл ажлууд дуусаагүйтэй холбоотой. 

Хувийн цэцэрлэг, сургуульд явдаг хүүхдүүд төлбөрөө 100 хувь төлсөн байгаа. Энэ хичээлийн жилийн төлбөрийг бүтнээр нь ирэх жилийн хичээлийн төлбөр рүү шилжүүлэх зохицуулалтыг БСШУСЯ хийсэн. Гагцхүү маргааш НДШ, эдийн засгийн арга хэмжээтэй холбоотой хууль УИХ дээр батлагдах байх гэсэн хүлээлттэй ажиллаж байна. Ингэснээр олон зүйл тайлагдах болов уу"гэлээ. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ