Цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг наймдугаар сард зохион байгуулна

Админ
2020/04/19

Сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг есдүгээр сарын 1 хүртэл зогсоох шийдвэр гаргасан тухай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг энэ долоо хоногт мэдээлсэн билээ.

УГ ШИЙДВЭРТЭЙ ХОЛБОГДУУЛАН

  • Танхимын хичээл, сургалт зогссон ч теле хичээл зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ,
  • Сурагчдыг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож анги дэвшүүлнэ,
  • Хүүхэд улираах, дахин сургах асуудал гарахгүй,
  • Төгсөх ангийн сурагчдын ЭЕШ-ыг долдугаар сарын 2-нд явуулна,
  • Их, дээд сургуулийн элсэлтийг долдугаар сарын 8,9-нд зохион байгуулна,
  • Энэ жил элсэгчдээс монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй,
  • Цэцэрлэг болон хувийн сургуулийн хаврын бүртгэлийг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулна,
  • Энэ жил есдүгээр анги төгсөж байгаа сурагчдын дунд улаан шугам татахгүй, МСҮТ-д элсэх, эсвэл үргэлжлүүлэн ЕБС-даа суралцах эсэхээ сурагч өөрөө шийдэх аж.

Мөн энэ сарын 13-ны байдлаар, 28500 сурагч 12 дугаар анги төгсөх мэдээ байна. Үүнээс одоогоор 20 мянга гаруй сурагч ЭЕШ-даа бүртгүүлжээ. ЭЕШ-ын бүртгэл, зохион байгуулалтыг цахимаар шийдэж байгаа аж. БСШУСЯ-наас төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэг төлбөрөө хөнгөлөх асуудлыг эцэг эхчүүдтэй нь зөвшилцөж, байгуулсан гэрээнийхээ хүрээнд шийдэх нь зүйтэй гэж үзжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ