Буянт голын ай сав дагуу тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй зорчдог байсан 12 гарам, гарцыг хаав

Админ
2020/05/22

Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч байгаа айл өрхүүд зуны улиралд Буянт гол дагуу зусланд гардаг. Үүнтэй холбогдуулан Жаргалант сумаас хэд хэдэн ажил санаачлан хэрэгжүүлж байна. 

Тодруулбал, Буянт голын ай сав дагуу тээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүй зорчдог байсан 12 гарам, гарцыг хааж, тэмдэгжүүлэх ажил хийлээ. 

Энэ ажлын үр дүнд тээврийн хэрэгслийн жолооч нар зөвшөөрөлгүй газраар гол гатлахгүй, нэгдсэн журмын дагуу зөвхөн бага гүүрний дэргэдэх постоор зорчих боломжтой болно. Ингэснээр зүлэг ногоо, газрын хөрсийг хамгаалах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, Буянт голын ай савыг хог хаягдалгүй болгох зэрэг давуу тал бүрдэнэ гэж албаныхан онцоллоо.