Д.Нямхүү: 31 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Админ
23 цаг 52 минутын өмнө

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 31 шинжилгээ хийхэд, бүх шинжилгээнд вирус илрээгүй гэлээ.

Тодруулбал: Тандалтын зорилгоор хоёр сорьц, Алтанбулагийн хилээр орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг иргэнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 179 байгаагаас 44 хүн эдгэрч, тусгаарлалт хяналтын дараагийн шатанд шилжсэн. Өнөөдрийн байдлаар 135 хүн эмчлүүлж буйн 116-гийнх нь биеийн байдал хөнгөн байна гэлээ.