ФОТО СУРВАЛЖИЛГА: Сумын наадмаар аялахуй

Админ
2020/07/12

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж
Зуузай харшуулсан гурван сумын морьд
Ижилссэн юм шиг суман дэлээрээ гайхуулж ... хэмээн нэрт найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар сумын наадмын тухай нүдэнд харагдтал шүлэглэсэн байдаг. Монгол хүн бүхний сэтгэлд сумын наадмын тухай дурсамж, дурдатгал тодхон байдаг биз ээ.Тиймдээ ч баяр наадмын өдрүүдэд төрөлх нутгаа зорин хүлгийн жолоо залагсад олон. Сэтгэлд цагаан гэгээ татуулж, дурсамжийн цэнхэр асраар аялуулах сумын наадмын фото сурвалжилгыг Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас хүргэж байна. 

Наадамчин залуус хүлгийн сайнаа шилэн унаж ирдэг сэн

Зүс булаалдсан төмөр хүлгүүд

Уяан дээрээ үүрсэх хурдан хүлгүүд

Морьд эргэх агшин

Туурайн тамгатай газар шороо мину

Уясан эзэн нь барианы зурхайгаас өндөлзөн суугаа

Айргийн тавд хурдалсан хүлгүүд алдар цуугаа дуулан байна

Аймгийн нэмэх начин С.Баянмөнх.

Зүлэг ногоон дэвжээнээ эд хаваа гайхуулсан идэр эрчүүдгүйгээр наадмыг яахан төсөөлөх...

 

Сумын заан Д.Ганболд. Нутгийн уулсаа ширтэн дэвэх түүнийг харах нь ээ  яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн алдарт "Сумын заан" шүлэг аяндаа сэтгэлд хөвөрнө.

... Хорьтойдоо, сурсан ганц мэхээ

Хориогүй хийдэг

Хорьсон ч бас хийдэг

Хийхээрээ давдаг

Заргүйгээс 

Залууг

Зартайгаас 

Зааныг ч давдаг

Сумын заан ....


Хуушуурын асар. Магад хамгийн амттай хуушуур сумын наадмынх байдаг биз ээ.