Хууль зүй, дотоод хэргийн сайд бүдүүлэг байдал үүсгээгүй гэв

Админ
2020/07/23

Долдугаар сарын 20-нд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар шинээр томилогдсон Х.Нямбаатар ЦЕГ-ын харьяа Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцахдаа утсаар ярьж буй бичлэг цацагдаж, иргэд энэ үйлдлийг нь бүдүүлэг байсан хэмээн цахим орчинд шүүмжлэл үүсээд байсан. 

Тэгвэл үүнд ЦЕГ-аас үүнд тайлбар өгчээ. Тус тайлбарт  “Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2020 оны долдугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай цахим уулзалт хийж, санал, хүсэлтийг сонсож, ажлын чиглэл өгч ажилласан.

Мөн 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр Дотоодын цэргийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд сүүлийн өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын утсаар ярьж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж, шүүмжлэлтэй хандаж байгаа нь бодит байдалтай нийцээгүй ташаа мэдээлэл. Уг бичлэг албан ёсны арга хэмжээ эхлээгүй байх үеийнх болно” гэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ