Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч, генерал Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал 7 сарын 22 ны өдөр таван өдөр үргэлжилсэний эцэст шүүхээс тухайн хүмүүсийг гэм буруутайд тооцож яллах дүгнэлт гаргасан.
УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат: Би ганц л зүйл дээр хатуу зогсоно. Энэ хэргийг би зохиогоогүй.
-Өнөөдөр Монголын нийгэмд бие биенээ гутаан доромжилж, өөдтэй нэр зүүхээргүй л гундаалаа. Үүний нэг нь би боллоо. Манай найз “Саяхан л чи мөнгө төгрөг хээл хахууль, хууль бус зүйлд орооцолдохгүй явсан хүн. Гэтэл харин ч бүр эсрэгээрээ нэг мөсөн ийм том зүйлд орооцолдох гээд яваад байсан юм уу” гэж байна. Бас л айхтар үг шүү. Намайг мэддэг найз маань тэгж байна гэхээр. Улс төр хүнийг ийм л болгодог юм байна. Тархи угаалтыг сайн хийж чаддаг юм байна гэхээс өөр би одоо юу ярих вэ. Ийм дайралт болно гэж огт бодоогүй, тооцоолоогүй.
“Эрүүдэн шүүсэн асуудал дээр 2018 оны арванхоёрдугаар сард албан ёсоор хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаад явж байсан. Энэ үед зарим улстөрч, албан тушаалтнууд мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг олж авсан байдаг. Тэр нь дуулиан болоод ҮАБЗ, УИХ-ын чуулган, сүүлдээ бүр сэтгүүлчдэд хүртэл үзүүлсэн тэр нотлох баримт илрээд, 2019 оны гуравдугаар сарын 15-нд энэ хэрэгт холбоотой хүмүүсээ бариад яллагдагчаар татсан. Шүүгчийн захирамж гараад цагдан хорьсон” гэсэн билээ. Харин Ц.Нямдорж сайд гуравдугаар сарын 21-ний Засгийн газрын хуралдааны дараа эрүүдэн шүүсэн асуудлаар мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, Нямдоржтой Нямдоржгүй илэрчихсэн байсан хэрэг дээр сайд өөрөө урдуур, хойгуур нь гүйгээд “Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах ёстой” гээд байгаагийн цаана ог өөр ашиг сонирхол яваа хэрэг.
-Эрүүдэн шүүсэн дээр таны ажлын алдаа гарсан уу?
-Өөртөө байгаа хууль зүйн бүх хэрэгслээр шалгаж, шийдвэрлэж байсан учраас би яг жилийн өмнө “прокурор ажлаа хийсэн” гэж ярьж байсан. Одоо ч үүнийгээ л ярина. Гэхдээ хэрвээ шалгадаг байгууллага нь шалгаад “ийм зүйл дээр буруутай байна аа” гээд тогтоовол тэр л биз дээ. Тэр бол бултаж бусгаад, олон нийтийн өмнө өөрийгөө өмгөөлснөөр шийдэгдэх асуудал биш.
Харин энэ ярианд дунд, энэ хэргийн дүйвээнээр энэ хүмүүсийн гэм бурууг нотолсон бусад нотлох баримтууд үгүйсгэхдэхгүй шүү. Энэ хүмүүсийг эрүүдэн шүүгээд хэрэг хүлээлгэчихсэн гэдэг яриа бол хэргийн хүрээнээс хальсан хийсвэр дүгнэлт.
-