Хакухо М.Даваажаргалыг Япон улсын иргэн болж, паспорт гардан авчээ

Админ
17 цаг 27 минутын өмнө

Японы мэргэжлийн сумо бөхийн ёкозүна Хакухо М.Даваажаргал, Япон улсын иргэн болж, паспорт гардан авчээ.

Хакухо М.Даваажаргал нь 2017 болон 2019 онуудад "Японы нийслэл Токио хотын “Кокугикан” ордонд Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээнд тус бүр түрүүлж байсан юм.

Тэрбээр Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн оны зургадугаар сард гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсоор болгосон байна.

Ёкозуна цолтой АНУ-ын хоёр ч аварга болох Акебоно, Мусашимару нар  иргэншлээс татгалзаж Япон улсын иргэн болж байсан түүхтэй. Хакухогийн иргэншлээ сольсон явдал нь сумогийн түүхэнд гурав дахь тохиолдол юм.

Түүний хувьд 2007 оны тавдугаар сарын 30-нд 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон юм.