Шинэ уран бүтээл: Цантын босоо хар унага

Админ
2020/08/19

Үг.М.Ганбаатар Ая.Б.Ганболд

Дуучин Д.Отгончимэг

Унаган нутагтаа нэр нь алдраагүй

Уужуу давхилтай хурдан хүлэг ээ

Аавын минь өвлүүлсөн

Адуун сүргийн минь сор оо хө

Нүдэнгийн уулнаас гараалсан

Тасраа нь үгүй их хурдаа хө

Цахилах гөрөөсний шинжтэй

Цантын босоо хар унага аа хө

Залгаа нутагтаа айраг тасраагүй

Задгай давхилтай хурдан хүлэг ээ

Дээдсийн минь өвлүүлсөн

Дэлгэрэх буяны минь хурдаа хө

Дахилт:

Наадам болгонд алдраа өргүүлсэн

Нэрээ дархалсан их насаа

Буурлын минь өвлүүлсөн

Буман сүргийн хишиг ээ хө

Дахилт: