53 настай тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ

Админ
2020/09/11

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Есдүгээр сарын 9,10-ны өдөр 1816 хүнд шинжилгээ хийхэд 1815 хүнээс коронавирус илрээгүй. Харин ОХУ-ын 53 настай ачаа тээврийн жолоочоос халдвар илэрлээ.

Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан 311 тохиолдол байна. Үүнээс 298 хүн эдгэрсэн. ХӨСҮТ-д коронавирусийн халдвар авсан 13 хүн эмчлүүлж байгаагаас 6 нь хөнгөн, 7 хүний биеийн байдал хүндэвтэр байна" гэсэн юм.