Японы Засгийн газар огцоржээ

Админ
2020/09/25

Японы парламент Ерөнхий сайд Абэ Шинзогийн суудлаасаа буух өргөдлийг хүлээн авсны дараа  өнөөдөр (2020.9.16) Засгийн газар нь огцорсон байна. Японы Засгийн газрыг хамгийн удаан тэргүүлсэн Абэ Шинзо эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн наймдугаар сард огцорч буйгаа зарласан юм. Тэгвэл түүний залгамжлагчаар Ёшихидэ Сүгаг Даваа гаригт сонгогдож, Либерал Ардчилсан намын тэргүүн боллоо. Тэрбээр Абэ Шинзог 2006 онд хамгийн залуу Японы Ерөнхий сайд болсноос нь хойш дэргэд хамгийн удаан баруун гар нь болж ажилласан юм. Ёшихидэ Сүга нь Японы хойд хэсгийн Акита мужаас гаралтай гүзээлзгэнэ тариалагчийн хүүгээс улстөрч болсон гэдгээрээ алдартай. Мөн Абэ Шинзогийн эхлүүлээд гүйцээж чадаагүй үйл хэргийг үргэлжлүүлэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна