Б.Энхчимэг: 27 дэн буудлыг хаах саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн

Админ
2020/09/25

“Дэн буудал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нэр бүхий 27 дэн буудлуудыг хаах саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүллээ. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй ярилцлаа.  Асуулт: Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан баг “Дэн буудал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний үр дүнгийн талаар танилцуулахгүй юу? Хариулт: Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудлуудад Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738-2007 стандартын хэрэгжилтийг хангаж, хяналтыг тогтолцоог сайжруулах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 02-оос 11-ний өдрүүдэд шалгалтын ажиллагааг зохион байгууллаа. Арга хэмжээнд Эрүүгийн цагдаагийн алба, дүүргүүд дэх цагдаагийн газар, харьяа дүүргийн Онцгой байдал, Үйлдвэр үйлчилгээ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн алба хаагчид оролцож аж ахуйн нэгж, иргэн нь дэн буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл болон стандарт үнэлгээ тогтоолгосон эсэх, зочдод хүргэж байгаа үйлчилгээний чанар, стандарт, ахуй орчны нөхцөл байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлыг шалгаж ажилласан. Шалгалтын хүрээнд Баянгол дүүрэгт 20, Баянзүрх дүүрэгт 48, Сонгинохайрхан дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 25, Чингэлтэй дүүрэгт 11, Хан-уул дүүрэгт 3 буюу нийт 142 дэн буудлуудын үйл ажиллагааг шалгасан. Энэ удаагийн шалгалтаар нийслэл хотын хэмжээнд 142 дэн буудал үйл ажиллагаа явуулж байгааг тогтоож харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 10 газарт торгуулийн арга хэмжээ авч, 27 газрын үйл ажиллагааг зогсоох саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан. Дээрх дэн буудлуудын 134 нь батламжтай, 8 газар нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож бүртгэл судалгаанд хамруулсан. Асуулт: Шалгалтын явцад дэн буудлууд ямар ямар зөрчлүүд гаргасан бэ? Зөрчил гаргасан дэн буудлуудад ямар хуулийн хариуцлага хүлээлгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Хариулт: Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738-2007 стандартыг хангаж байгаа эсэхийг шалган дэн буудлуудад дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх журам баталж мөрдөөгүй, цагаан хэрэглэл угаах зориулалт бүхий угаалгын газаргүй, угаалга цэвэрлэгээнд халдваргүйжүүлэх бодисыг тогтмол хэрэглэж хэвшээгүй, цагаан хэрэглэл өнгөө алдсан, гудас, хөнжил нь хуучирч муудсан, хир толботой, стандарт хэмжээндээ хүрэхгүй /богино/, зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, стандартад заагдсан тавилга хэрэгсэлгүй, үйлчлэгч, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, Ковид-19 цар тахалтай холбоотой заавар, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, ажлын дүрэмт хувцасгүй, энгэрийн тэмдэг зүүж хэвшээгүй, насанд хүрээгүй хүүхэд, согтуу хүнд үйлчилсэн, зочдын бүртгэлийг хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал дээрх зөрчлүүдийг гаргасан “UB-17”, “Гүн нуур”, “Ийгл”, “Элит”, “Их тамир”  дэн буудлуудад Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 сая төгрөгөөр, “Ди Эс”, “Уянга”, “Анар”, “Хийморь” нэртэй дэн буудлуудад мөн хуулийн 6.17.9 зааснаар 50,000 төгрөгөөр тус тус торгуулийн арга хэмжээ авч, “Од”, “Номуун”, “Зээргэнэ”, “Даян”, “Хангай”, “Мариат”, “Болор”, “Ийгл”, “Наран”, “Хос”, “Эндо”, “LT”, “Хаус 25”, “Найз”, “Азука”, “Уулзвар 21”, “Болор”, “5-од”,“Оч”, “Грийн”, “Ивээл”, “Кристал”, “Хотол”, “Цагаан-од”, “Тав тух”, “Өнөр-32”, “Оюу” зэрэг 27 дэн буудлуудыг хаах саналаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Асуулт: Дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагад цаашид юуг анхааруулах шаардлагатай байна вэ? Дэн буудлуудын барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн шалгахад цахилгааны утас ил задгай, зөөврийн гал унтраах хэрэгсэл нэмж авах шаардлагатай, аваарын гэрэлтүүлэх хэрэгсэл байршуулаагүй, объектод гал унтраах автомат төхөөрөмж, галын дохиоллын систем төлөвлөөгүй, төлөвлөсөн боловч бэлэн байдал, засвар үйлчилгээ хийгээгүй, цахилгаан холболт хамгаалалтын бүрхүүл хийгдээгүй, унтраалга, розетка ус чийгнээс хамгаалагдаагүй, Барилга байгууламжид гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулсан байна гэх заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүдийг илрүүлж аж ахуй нэгж байгууллагуудын албан тушаалтан нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгсөн. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээний чанар, стандартыг хангаж ажиллах нь энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын гол зорилго байх ёстой. Тиймээс  дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаа иргэд Дэн буудал ажиллуулах ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандарт буюу 2007 онд баталсан стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байна. ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА “Дэн буудал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нэр бүхий 27 дэн буудлуудыг хаах саналыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүллээ. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхчимэгтэй ярилцлаа. Асуулт: Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтарсан баг “Дэн буудал” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний үр дүнгийн талаар танилцуулахгүй юу? Хариулт: Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дэн буудлуудад Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738-2007 стандартын хэрэгжилтийг хангаж, хяналтыг тогтолцоог сайжруулах зорилгоор 2020 оны 09 дүгээр сарын 02-оос 11-ний өдрүүдэд шалгалтын ажиллагааг зохион байгууллаа. Арга хэмжээнд Эрүүгийн цагдаагийн алба, дүүргүүд дэх цагдаагийн газар, харьяа дүүргийн Онцгой байдал, Үйлдвэр үйлчилгээ, Мэргэжлийн хяналтын хэлтсийн алба хаагчид оролцож аж ахуйн нэгж, иргэн нь дэн буудлын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл болон стандарт үнэлгээ тогтоолгосон эсэх, зочдод хүргэж байгаа үйлчилгээний чанар, стандарт, ахуй орчны нөхцөл байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хийсэн ажлыг шалгаж ажилласан. Шалгалтын хүрээнд Баянгол дүүрэгт 20, Баянзүрх дүүрэгт 48, Сонгинохайрхан дүүрэгт 35, Сүхбаатар дүүрэгт 25, Чингэлтэй дүүрэгт 11, Хан-уул дүүрэгт 3 буюу нийт 142 дэн буудлуудын үйл ажиллагааг шалгасан. Энэ удаагийн шалгалтаар нийслэл хотын хэмжээнд 142 дэн буудал үйл ажиллагаа явуулж байгааг тогтоож харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс 10 газарт торгуулийн арга хэмжээ авч, 27 газрын үйл ажиллагааг зогсоох саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлж ажилласан.   Дээрх дэн буудлуудын 134 нь батламжтай, 8 газар нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг тогтоож бүртгэл судалгаанд хамруулсан. Асуулт: Шалгалтын явцад дэн буудлууд ямар ямар зөрчлүүд гаргасан бэ? Зөрчил гаргасан дэн буудлуудад ямар хуулийн хариуцлага хүлээлгэсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Хариулт: Стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан Дэн буудлын ерөнхий шаардлага MNS 5738-2007 стандартыг хангаж байгаа эсэхийг шалган дэн буудлуудад дотоод хяналт шалгалтыг хэрэгжүүлэх журам баталж мөрдөөгүй, цагаан хэрэглэл угаах зориулалт бүхий угаалгын газаргүй, угаалга цэвэрлэгээнд халдваргүйжүүлэх бодисыг тогтмол хэрэглэж хэвшээгүй, цагаан хэрэглэл өнгөө алдсан, гудас, хөнжил нь хуучирч муудсан, хир толботой, стандарт хэмжээндээ хүрэхгүй /богино/, зочин хүлээн авах өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, стандартад заагдсан тавилга хэрэгсэлгүй, үйлчлэгч, ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, Ковид-19 цар тахалтай холбоотой заавар, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй, ажлын дүрэмт хувцасгүй, энгэрийн тэмдэг зүүж хэвшээгүй, насанд хүрээгүй хүүхэд, согтуу хүнд үйлчилсэн, зочдын бүртгэлийг хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал дээрх зөрчлүүдийг гаргасан “UB-17”, “Гүн нуур”, “Ийгл”, “Элит”, “Их тамир”  дэн буудлуудад Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тус бүр 1 сая төгрөгөөр, “Ди Эс”, “Уянга”, “Анар”, “Хийморь” нэртэй дэн буудлуудад мөн хуулийн 6.17.9 зааснаар 50,000 төгрөгөөр тус тус торгуулийн арга хэмжээ авч,  “Од”, “Номуун”, “Зээргэнэ”, “Даян”, “Хангай”, “Мариат”, “Болор”, “Ийгл”, “Наран”, “Хос”, “Эндо”, “LT”, “Хаус 25”, “Найз”, “Азука”, “Уулзвар 21”, “Болор”, “5-од”,“Оч”, “Грийн”, “Ивээл”, “Кристал”, “Хотол”, “Цагаан-од”, “Тав тух”, “Өнөр-32”, “Оюу” зэрэг 27 дэн буудлуудыг хаах саналаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Асуулт: Дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагад цаашид юуг анхааруулах шаардлагатай байна вэ? Дэн буудлуудын барилга байгууламжид Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, Галын аюулгүй байдлын шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн шалгахад цахилгааны утас ил задгай, зөөврийн гал унтраах хэрэгсэл нэмж авах шаардлагатай, аваарын гэрэлтүүлэх хэрэгсэл байршуулаагүй, объектод гал унтраах автомат төхөөрөмж, галын дохиоллын систем төлөвлөөгүй, төлөвлөсөн боловч бэлэн байдал, засвар үйлчилгээ хийгээгүй, цахилгаан холболт хамгаалалтын бүрхүүл хийгдээгүй, унтраалга, розетка ус чийгнээс хамгаалагдаагүй, Барилга байгууламжид гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулсан байна гэх заалтыг хэрэгжүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүдийг илрүүлж аж ахуй нэгж байгууллагуудын албан тушаалтан нарт Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөмж өгсөн. Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээний чанар, стандартыг хангаж ажиллах нь энэ төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагын гол зорилго байх ёстой. Тиймээс  дэн буудлын үйлчилгээ эрхэлж байгаа иргэд Дэн буудал ажиллуулах ерөнхий шаардлага MNS 5738:2007 стандарт буюу 2007 онд баталсан стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байна. ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна