Channelnewsasia: Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлал монголчуудын дургүйцлийг төрүүлж байна

Админ
2020/09/25

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байгаа билээ. Түүний айлчлалын талаар гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээллийг тоймлон хүргэж байна. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын Монголд хийж буй айлчлал өчигдрөөс албан ёсоор эхэлсэн билээ. Гэхдээ түүнийг монголчууд тийм ч таатай хүлээж авсангүй. Учир нь, түүний айлчлалыг эсэргүүцэн монголчууд жагслаа. Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалыг эсэргүүцэж буй нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны сургуулиудын бүх үндсэн хичээлийг нутгийн хэлээр бус мандарин хэлээр заахыг Бээжингээс шаардсан явдал юм. Монгол Улс нь газар нутгийн хувьд Орос, Хятадын хооронд байрладаг боловч эдийн засаг нь урд хөршдөө экспортолж буй эрдэс баялгаас хамааралтай байдаг. Түүнчлэн Монголын эрх баригчид БНХАУ-тай зах зээлээ өргөжүүлэх, харилцаа холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж ирсэн. БНХАУ-аас Улаанбаатарт суугаа Элчин сайд Чай Венруй орон нутгийн мэдээллийн вэбсайтад мэдээлэхдээ “Ван И Монгол Улстай олон сая тусламжийн хандив багтаасан хэд хэдэн эдийн засгийн гэрээнд гарын үсэг зурна” гэдгийг онцолсон байсан. News.cgtn: ХЯТАД, МОНГОЛ КОРОНАВИРУСЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦОВ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайван нар мягмар гарагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хэлэлцээ хийж, “Ковид-19” тахалтай тэмцэх чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулж, хоёр орны харилцаа холбоог улам бүр өргөжүүлэхээр тохиролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга тус улсад коронавирусийн халдвар эрчимтэй тархаад байсан хамгийн хүнд үед Хятадад тусгай айлчлал хийж, 30 мянган хонь хандивласныг Ван И онцлоод, “Хятадын тал мөн хариу болгож, урьдчилан сэргийлэх, туршлага, мэдээллийг Монголын талтай хуваалцаж, эмнэлгийн хэрэгслээр тусламж үзүүлнэ” хэмээлээ. Globaltimes: ВАН И-ГИЙН ИЛЭРХИЙЛЭХ БАЙР СУУРЬ СОНИРХОЛ ТАТАЖ БАЙНА Төвөд, Уйгур үндэстний цөөнхийн хэлний сургуулиудыг 2017 оноос хойш ихэвчлэн устгаж, оронд нь мандарин хятад хэлний заавраар сольж буйг эсэргүүцэгчид олон байгаа. 1990 оноос хойш монгол хэлний боловсрол эзэмшдэг монголчуудын тоо буурсаар байгаа юм. Пенсильванийн их сургуулийн Монгол, Хятадын түүхийн профессор Кристофер Атвуд “Өвөрмонголын эрх баригчид шинэчлэлийг үргэлжлүүлж, эсэргүүцэгчдийн эсрэг хатуу тэмцэнэ гэж амласан. Тус автономит бүсийн дарга Бу Сяолин өнгөрсөн долоо хоногт уг бодлого нь улс төрийн чухал, эрхэм зорилго гэж мэдэгдсэн. Орон нутгийн цагдаагийн газраас “хэрүүл маргаан түүсэн” гэх мэт олон арван хэргээр саатуулагдсан гэж мэдэгдэв. Энэ нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эхэн үед Коммунист нам үндэстний цөөнхтэй харьцаж байсантай эрс ялгаатай байна” гэдгийг онцолж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна