Их Эе хугацаандаа болохгүй

Админ
2020/09/25

Монголын үндэсний бөхийн холбоо, Их Эе зохион байгуулах ажлын хэсгээс нийт аймгийн бөхийн холбоод, дэвжээд, бөхчүүдийн анхааралд мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд есдүгээр сарын 19-нд товлогдсон МҮБХ-ны V Их Эеийн хурал тодорхой шалтгааны улмаас хойшлогдсоныг уламжилж, хурлын товыг жич зарлана гэжээ. Бөхчүүд 17 жил үргэлжилсэн талцал, маргаандаа цэг тавихыг чармайж байгаа ч түүнийг сунжруулах нь хэн нэгэнд ашигтай байв уу, эсвэл Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн гурван бөхийн допингийн асуудлаас шалтгаалсан болов уу гэх асуулт бөх сонирхогчдын дунд хөвөрсөөр байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна