Кирибаяама унаж, Ичиножо ялав

Админ
2020/09/25

Японы мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд өчигдөр Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн Аки башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон. Манай бөхчүүдээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр сэкивэке цолоор барилдаж буй Шёодайг ошидаши мэхээр өвдөг шороодуулж хоёр даваа, хоёр унаатай башёг үргэлжлүүлж байна. Ичиножо А.Ичинноров Икиойг ёрикири мэхээр давж гурван даваа, нэг унаатай болов. Хошорюү С.Бямбасүрэн Шохозаныг ялж даваа, унаа нь тэнцэв. Тэгвэл Тамаваши Б.МөнхОргил озэки Такакэйшод, Кирибаяама Б.Лхагвасүрэн Такаяцуд тус тус өвдөг шороодлоо. Өнөөдрийн байдлаар Аки башёг Тобизару, Оношо нар нэг ч өвдөг шороодолгүй тэргүүлж явна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна