Бундеслиг үзэгчтэй болно

Админ
2020/09/25

Германы хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн буюу Бундеслиг маргааш эхлэх гэж байна. Лигийн удирдлагаас багуудыг үзэгчтэй тоглохыг зөвшөөрчээ. Гэхдээ аравдугаар сар дуустал цэнгэлдэх хүрээлэнгийн 20 хувьд л хөгжөөн дэмжигчдийг оруулах аж. Арваннэгдүгээр сард Засгийн газар, Эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын байдлыг дахин судалж үзээд цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх эсэхийг шийднэ.Жишээлбэл, “Борусси” багийн “Сигнал Идуна Парк” цэнгэлдэх 81365 хүний багтаамжтай. Үзэгчдийн 20 хувь гэхээр дортмундчууд шинэ улиралд 16270 мянган үзэгчийг цэнгэлдэхдээ оруулах боломжтой болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна