Куман Мессигийн талаар ярив

Админ
2020/09/25

Испанийн “Барселона” багийн ахлах дасгалжуулагч Рональд Куман Аргентин довтлогч Лионель Мессийн талаар ярив. Сүүлийн үед Месси багаа орхих хүсэлтэй байгаагаа зарлаж, олны хэл амд орооцолдсон билээ. Гэвч эцэст нь багтаа үлдэхээр шийдсэн билээ. Голланд дасгалжуулагч “Түүний бүх шуугиан миний хажуугаар өнгөрсөн. Би түүнтэй ярилцаж байгаа. Бид хамтран ажиллахаар болсон” гэв. Энэ улирлын төгсгөлд Месси “Барселона” багийн удирдлагад явах хүсэлтээ факсаар явуулсан. Гэвч баг нь түүнийг явуулахаас татгалзсан. Хэрэв явахаар бол бусад багууд 700 сая еврогоор авч болно гэсэн. Харин 33 настай Аргентин тоглогч олон жил хүчин зүтгэсэн багтайгаа шүүхдэлцэхийг хүссэнгүй. Багтаа үлдсэн аж. 57 настай Голланд мэргэжилтэн Рональд Куман Каталоны багийг өнгөрсөн наймдугаар сарын 19- нөөс эхэлж удирдах болсон.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна