Шинэ “Шкода Octavia” 1.4-1.7 сая рублиэр зарагдана

Админ
2020/09/25

Чехийн “Шкода” брэндийн “Octavia” автомашины шинэ загвар ОХУ-д нээлтээ хийж үнэ өртгөө танилцуулав. Уг автомашины Европын нээлт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болж байсан аж. Шинэ “Octavia”-г “Volkswagen” группын MQB Evo платформ дээр угсарсан. Хэмжээний хувьд өмнөх загвараасаа урт нь 19 миллиметрээр (4689 мм), өргөн нь 15 мм-ээр (1829 мм) уртасчээ. Түүнчлэн багажийн багтаамж 10 литрээр ихэсч 600 литрт хүрсэн байна. ОХУ дахь үнийн хувьд 1.4 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй “Octavia” 1.398.000 рубль (манайхаар ойролцоо 55 сая орчим төгрөг). Харин харьцангуй үнэтэй загвар болох Ambition Plus нь 1.499.000 (манайхаар ойролцоо 59 сая орчим төгрөг), топ загвар нь 1.700.000 (манайхаар ойролцоо 68 сая орчим төгрөг) рублиэр зарагдаж байгаа юм байна. Орост худалдаанд гарсан шинэ үеийн “Octavia”-г Доод Новгород хотын үйлдвэрт угсрах юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна