Удаан хүлээлгэсэн “Hyundai Tucson” нээлтээ хийв

Админ
2020/09/25

“Хьюндай Моторс” концерн дөрөвдүгээр үеийн бүрэн шинэчлэгдсэн “Hyundai Tucson” загвараа энэ сарын 15-нд дэлхий дахинд онлайнаар олны хүртээл болголоо. Шинэ үеийн “Hyundai Tucson” үнэхээр сэтгэл хөдөлгөм болж чадсан байна. Их биеийн загвар нь очир алмазны талстаас санаа авч автомашины аэродинамик шинж чанарыг илүү сайжруулжээ. Өвөрмөц параметрийн урд нүүр, радиаторын нүүрэн дээр байрлах лед гэрэл зэрэг нь анхаарал татахуйц эрс өөрчлөгдөж загварын хувьд хүлээлтээс дээгүүр боллоо. Дотор салоны хувьд дугуй хэлбэрийн орон зайг маш ухаалгаар шийдэж илүү орчин үеийн минималист шийдэлтэй болсон. Энэхүү шинэчлэгдсэн “Hyundai Tucson” автомашиныг Монголд ирэх арванхоёрдугаар сараас захиалах боломжтой юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна