ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно

Админ
2020/09/25

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 25-ны өдрийн 09.30 цагаас товлогджээ. Тус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу үүсгэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна