НИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар боллоо

Админ
2020/09/25

НИТХ 45 төлөөлөгчөөс бүрддэг. Дараагийн төлөөлөгчдийг сонгох сонгууль 2020 оны аравдугаар сарын 15-нд болно. МАН, ХҮН, АН, МАХН, ШИНЭ нам нэр дэвшигчээ тодруулаад байгаа билээ.Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдаан болж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. НИТХ-ын дарга Р.Дагва “2016-2020 онд сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан НИТХ нь жил бүрийн төсвийн зарцуулалтыг оновчтой, хэмнэлттэй, үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ газар зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа. Үүний зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ төвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хотын цаашдын хөгжлийг зөв голдиролд оруулах, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гарган ажиллалаа” хэмээв. Энэ удаагийн НИТХ-д МАН-аас 34, АН-аас 11 төлөөлөгч сонгогдон ажилласан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна