Хятадаас 700 сая юанийн буцалтгүй тусламж авна

Админ
2020/09/25

Монгол Улс БНХАУ-аас 700 сая юанийн буцалтгүй тусламж авахаар болжээ.Энэ талаар Гадаад харилцааны яам “Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал мэдэгдсэн байдаг. 2018 онд “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-д 700 сая юань w2019 онд гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж, гаалийн шинэчлэлд 600 сая юанийг ашиглахаар болсон юм.Өнгөрсөн өдрүүдэд болсон БНХАУ-ын Гадаад хэргийн Ван И-гийн айлчлалаар үлдсэн 700 сая юанийг авахаар хоёр тал Солилцох захидал байгуулсан” хэмээн мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна