Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 312 боллоо

Админ
2020/09/25

Манай улсад коронавирусийн халдварын нэг тохиолдол илэрч нийт батлагдсан тохиолдол 312 болсон байна. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 401 сорьцод шинжилгээ хийхэд 1 хүний хариу эерэг гарчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусийн халдвараар өвдсөн 10 хүн эмчлүүлж, хяналтад байгаа юм. Тэдний 7 нь биеийн байдал хөнгөн байгаа бол 3 нь хүндэвтэр байгаа аж. Улсын хэмжээнд одоогоор нийт 3846 хүн тусгаарлалтад байгааг ЭМЯ-наас мэдээлж байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна