Трамп руу хортой дугтуй илгээлээ

Админ
2020/09/25

Холбооны мөрдөх товчоо болон АНУ-ын Нууц алба Ерөнхийлөгч Доналд Трамп руу илгээгдсэн байсан хортой дугтуйг шалгаж байна. Рицин гэгддэг хортой бодис хийсэн дугтуйг АНУ-ын Ерөнхийлөгчийн ордон руу илгээснийг замаас нь илрүүлж, аюулгүй болгосон талаарх мэдээллийг  өчигдөр /2020.09.19/ гаргасан. Тэгвэл Цагаан ордны бичиг хэргийн албанд хүрэхээс нь өмнө илрүүлсэн уг илгээмж Канад улсаас ирсэн гэж тусгай албаныхан үзэж байна. Рицин хүний биед нэвтэрвэл эсүүдийн ажиллагааг доголдуулж, 36-72 цагийн дотор үхэлд хүргэдэг бодис юм. Өмнө нь 2018 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан нэгэн этгээд рицинийг Ерөнхийлөгч Доналд Трамп, Батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис, Тагнуулын төв газрын захирал Жина Хаспел болон Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врэй нарт илгээхийг завдсан хэргээр баривчлагдаж, шийтгүүлж байсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна