Даваа гарагаас сурагчид энгийн горимоор хичээллэнэ

Админ
2020/09/25

Энэ сарын 21-ний даваа гарагаас Монгол Улсын хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулиуд энгийн горимоор хичээллэж эхэлнэ. Танхимын хичээл эхэлснээр теле хичээлийг түр хугацаанд зогсооно гэдгийг албаны хүмүүс  мэдээлсэн. Гэхдээ хичээлүүдийг авч ашиглаж болохуйцаар вэб сайтуудад байршуулах гэв. Түүнчлэн зайны сургалт удаан хугацаагаар явагдсантай холбогдуулж уралдаан, тэмцээн, олимпиадыг сургууль, орон нутгийн хэмжээнд зохион байгуулахгүй харин хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг холбогдох яамнаас зөвлөж байна. Мөн түр журамд байсан зарим заалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Тодруулбал, бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ барьж, мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө, зөвлөмжийг дагах, амны хаалт зүүх, сургууль, цэцэрлэгт агаар сэлгэлт хийх, чийгтэй цэвэрлэгээ хийх нь хэвээрээ байх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна